Эргүнэ

Тун удахгүй нээгдэнэ

Монголд үйлдвэрлэсэн бараа нэг дор

Эргүнэ бол монгол үйлдвэрлэгч, урчуудын бүтээгдэхүүнийг худалдан авагчтай шууд холбох онлайн зах. Одоо бид анхны оролцогчдоо бүртгэж байна.

Яагаад Эргүнэ гэж?

Рашид-ад-Дины «Судрын чуулган»-д өгүүлснээр эрт цагт дайнд ялагдсан монголчуудын хоёр гэр бүл эгц уулсаар хүрээлэгдсэн Эргүнэ хун хэмээх газарт нуугдан суурьшжээ.

Олон үеийн дараа хүн ам нь өсөж тэр нутагтаа багтахаа больсон хойно тэд уулын төмрийн судлыг далан хөөргөөр хайлуулж, өргөн тал руу гарах зам нээсэн гэдэг.

Монгол үйлдвэрлэгчдийн ур чадвар, хөдөлмөр ч гэсэн өргөн зах зээлд гарах замаа нээх ёстой.

Үйлдвэрлэгчдэд

Ноолуур, арьс ширнээс эхлээд хүнс, тавилга, гар урлал хүртэл Монголд хийсэн бүхнийг худалдан авагчид хүргэх газар.

  • Монгол бараа тэргүүлнэ

    Сайт дээр Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хамгийн түрүүнд харагдана.

  • Хүргэлтээ өөрөө сонгоно

    Өөрөө хүргэх, худалдан авагч ирж авах эсвэл хүргэлтийн үйлчилгээ ашиглах.

  • Хамтдаа бүтээнэ

    Анхны оролцогчдын санал сайтын бүтэц, нөхцөлийг тодорхойлно.